Энэ амралтын өдрүүдэд (хоёрдугаар сарын 8,9-ний өдрүүд) Итали болон Босни Герцеговина улсуудад зохион байгуулагдах европын цомын тэмцээнүүдэд манай залуу жүдочид хүч сорин өрсөлдөнө.
Тодруулбал: Италийн Женова хотноо өсвөрийн Европын цомын тэмцээн зохион байгуулагдах бол Босни Герцегованы улсын Сараево хотноо залуучуудын Европын цомын тэмцээн зохион байгуулагдах юм. Эдгээр тэмцээнүүд нь дэлхийн чансааны оноо олгох тэмцээн гэдэг утгаар онцлогтой юм.
Италид зохион байгуулагдах тэмцээнд 15-17 насны тамирчид оролцох ба өнөөдрийн байдлаар 21 улсын 523 залуу жүдоч өрсөлдөх мэдүүлгээ өгөөд байна. Манай улсаас энэхүү тэмцээнд эрэгтэй 11, эмэгтэй 6 буюу нийт 17 жүдоч оролцох мэдүүлгээ өгсөн байна.
Босни Герцеговинд зохион байгуулагдах тэмцээнд 15-20 насны тамирчид оролцох ба өнөөдрийн байдлаар 23 орны 395 жүдоч өрсөлдөх мэдүүлгээ өгөөд байна. Манай улсаас энэхүү тэмцээнд өнгөрсөн оны өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Бат-Энэрэл, М.Тэргэлсар нар -60кг жинд хүч үзэхээр мэдүүлгээ өгсөн байна.
ETHICAL HACKER FOR HIRE Expert Recovery Master is the best hacker on lost Bitcoin recovery. Before meeting him I had already encountered five different hackers whom I contacted to help me recover my lost Bitcoin, they all turned out to be fake. I’m glad I didn’t give up trying to recover my money from those scammers and I’m glad for my inlaw that introduced me to him. He successfully recovered my funds Contact Address: expertrecoverymaster(@)proton(.)me