Мэргэжлийн дартсын корпорацаас (PDC) зохион байгуулдаг мэргэжлийн дартсын Мастерс тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх тамирчид тунан үлдлээ.
Энэ цагийн шилдэг 24 тамирчин болон урьдчилсан шатнаас шалгарсан найм буюу нийт 32 тамирчин өрсөлддөг 13 дахь удаагийн мастерс тэмцээний өрсөлдөөн тун ширүүн өрнөж байна. Дэлхийн гурван удаагийн аварга, Нидерландын домогт Майкл Ван Гервин мастерст хамгийн олон удаа буюу таван удаа түрүүлсэн байдаг ч энэ жил шөвгийн наймд шалгарч чадсангүй. Тодруулбал: Шөвгийн 16-д Бельгийн тамирчин Димитри Ван ден Бергт 4:3 харьцаагаар хожигдон тэмцээнээ өндөрлүүллээ. Бельги тамирчны хувьд мастерст хамгийн олон түрүүлсэн домогт аваргыг буулган авахдаа дартсын спортын оргил болох есөн сумаар хожил байгуулсан юм.
Үзэгчдийн таамгийн дагуу дэлхийн чансааны 1-т эрэмбэлэгдэж буй 2024 оны дэлхийн аварга Лук Хамприс болон шинэхэн дэлхийн аварга Лук Литтлер нар шөвгийн наймд шалгараад байна. Шөвгийн наймд шалгарсан тамирчдаас дээр нэр дурдсан Английн Стефен Бантин болон Уэлсийн Жонни Клейтон нар Мастерс түрүүлж байсан юм.
Өнөөдөр (хоёрдугаар сарын 2-ны өдөр) хуваарийн дагуу үлдсэн бүх тоглолтууд явагдаж 2025 оны мастерсийн аварга тодорно.
ETHICAL HACKER FOR HIRE Expert Recovery Master is the best hacker on lost Bitcoin recovery. Before meeting him I had already encountered five different hackers whom I contacted to help me recover my lost Bitcoin, they all turned out to be fake. I’m glad I didn’t give up trying to recover my money from those scammers and I’m glad for my inlaw that introduced me to him. He successfully recovered my funds Contact Address: expertrecoverymaster(@)proton(.)me