Өнөөдөр манай хоёр жүдоч хүч үзнэ

Сурталчилгаа
Өнөөдөр манай хоёр жүдоч хүч үзнэ

Жүдо бөхийн энэ оны эхний том тэмцээн болох Парисын их дуулга тэмцээн эхэллээ. 

Өчигдөр (хоёрдугаар сарын 1-ний өдөр) эрэгтэй -60, -66, -73, эмэгтэй -48, -52, -57, -63 кг  жингүүдийн барилдаан явагдаж багийн дүнгээр гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл Япон улсын баг тэргүүлж байгаа бол тэмцээнийг зохион байгуулагч эзэн орон болох Франц улсын баг хоёр алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртсэн амжилтаар удаалж байна. 

Медалийн хүснэгт /2025.2.1/

Тэгвэл манай улсаас 10 бөх барилдаж харамсалтай нь медаль хүртэж чадсангүй. Арабын нэгдсэн Эмират улсын нэр дээр хүрч үзсэн Б.Нармандах хоёрдугаар тойрогт Тбилисийн их дуулгын хошой аварга Гүржийн Т.Нозадзед ялагдсан бол Б.Хорлоодой хүрэл медалийн төлөөх олимпын алт, мөнгөн медальт Косовогийн Д.Красникид ялагдан шагналт тавдугаар байранд шалгарлаа. 

Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр ба эрэгтэйчүүдийн -81, -90, -100, +100, эмэгтэйчүүдийн -70, -78, +78кг жингүүдийн барилдаан явагдах ба манай улсаас эрэгтэйчүүдийн -81кг жинд 2019 оны залуучуудын Ази тивийн аваргын мөнгөн медальт О.Шинэбаяр, эмэгтэйчүүдийн -70кг жинд 2017 оны өсвөрийн Ази тивийн аваргын хүрэл медальт С.Лхагвадулам нар хүч үзнэ. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0