Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башё эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна.
Энэ сарын 12-ны өдрөөс 26-ны хооронд Токио хотноо зохион байгуулагдах Хацү башёгийн онцлог нь өнгөрөгч башёгийн түрүү, үзүүр болох Котозакүра, Хоошёорюү С.Бямбасүрэн нарын озеки цолтнууд Ёкозүна цолны төлөө хүч үзнэ.
Банцүкэг Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга тэргүүлж байгаа бол Котозакүра, Хоошёорюү С.Бямбасүрэн, Оносато нарын гурван озеки, Вакамотохару, Дайейшо нарын Секиваке, Аби, Вакатакакаге нарын комүсүби цолтнууд манлайлан барилдана.
Монгол бөхчүдийн тухайд дөрвөн зиндаанд 20 хүчтэн барилдана. Кришима Б.Лхагвасүрэн маэгаширагийн 1-ээс барилдаж байгаа ба озеки цолоо эргүүлэн авна хэмээн найдаж байна.