Шайбтай хоккейн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ширүүхэн өрсөлдөөнтэй явагдаж өндөрлөлөө.
Өнгөрөгч оны дэлхийн аваргад медаль хүртсэн АНУ, Швед, Чех, Финландын багууд энэ жил мөн л медалийн тавцанд зогслоо. Харин дэлхийн хорин удаагийн аварга Канадын залуучууд нутагтаа зохион байгуулагдсан дэлхийн аваргад мөн л медальгүй хоцорлоо.
Шөвгийн наймд Чехийн баг Канадыг 4:3 харьцаагаар буулган авч хагас шигшээд АНУ-тай учраа таарсан юм. Харин Финланд хагас шигшээд Шведийг 4:3 харьцаагаар хожин аваргын алтан медалийн төлөө тоглох эрхтэй болсон.
Шигшээ тоглолтод АНУ-ын баг Финланд 4:3 харьцаагаар хожин түүхэндээ анх удаа хоёр жил дараалан аваргын цомын өргөлөө. Энэ удаагийн аваргын цом нь АНУ-ын хүртэж буй долоо дахь түрүү юм.
Хүрэл медалийн төлөөх тоглолт энэ тэнцүүхэн явагдаж нэмэлт цагт Чех Шведийг 3:2 харьцаагаар хожин хүрэл медалийн эзэд боллоо.
Олон улсын шайбтай хоккейн холбооноос дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг тамирчдыг нэрлэлээ.
- Үнэ цэнтэй тамирчнаар АНУ-ын Райн Леонард
- Шилдэг хаалгач: Петтери Римпинен /Финланд/
- Шилдэг хамгаалагч: Аксел Сандин Пеликка /Швед/
- Шилдэг төвийн тоглогч: Райн Леонард /АНУ/