Олон улсын жүдо бөхийн холбооноос 2025 онд зохион байгуулах томоохон тэмцээнүүдийнхээ хуваарийг зарлаад байна.
2025 онд Австри, Португал, Загребын гурван гранпри, Токио, Улаанбаатар зэрэг нийт 10 их дуулга тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Монголын жүдо бөх сонирхогчдын хүсэн хүлээсэн Улаанбаатарын их дуулга тэмцээн долоодугаар сард үндэсний их баяр наадмын дараа буюу 25-наас 27-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар хуваарьт оржээ.
Мөн түүнчлэн энэ жил гурван насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах ба насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын Унгар улсын нийслэл Будапешт хотноо зохион байгуулагдах бол өсвөр үеийн ДАШТ наймдугаар сард Болгарын София хотноо, залуучуудын ДАШТ зохион байгуулагдах ч одоогоор хугацаа болон байршил нь тодорхой гараагүй байна.
Лос-Анжелес 2028 олимпын циклд хүч үзэх монголын жүдочдодоо амжилтын дээдийг хүсэн ерөөе.