Дэлхийн шилдгүүд 167 онооны төлөө

Сурталчилгаа
Дэлхийн шилдгүүд 167 онооны төлөө

2024 онд мэргэжлийн снукер биллиардын ертөнцөд урьд өмнө нь зохиогдож байгаагүй шинэлэг бөгөөд асар өндөр шагналын сан бүхий нэгэн тэмцээн бий болсон юм. 

 

Тэр бол мэдээж Саудын Арабд анх удаа зохион байгуулагдах болсон World Masters of Snooker тэмцээн юм. Энэхүү тэмцээний гол онцлог нь "Riyadh Season ball" хэмээн нэрлэгдсэн 20 оноо бүхий алтан бөмбөгтэй. Тодруулбал: снукер биллиардын боломжит хамгийн өндөр оноо болох 147 оноог авсан тоглогч сүүлийн нэмэлт алтан бөмбөгийг оруулснаар 167 оноо авах боломжтой гэсэн үг юм. 

Тус тэмцээний шагналын сангийн тухайд: нийт шагналын сан нь 785 мянган фунт стерлинг буюу монгол мөнгөөр 3,3 тэрбум орчим төгрөг юм. Хэрэв 167 оноо авбал 500 мянган ам.долларын шагнал өгнө хэмээн зарласан ч энэ оны гуравдугаар сард зохион байгуулсан анхны тэмцээнд 167 оноо авсан тоглогч гараагүй тул шагналыг дахин өсгөж 1 сая ам.доллар болгон нэмэгдүүлээд байна. 

Нийт 12 тамирчин буюу дэлхийн чансааг өнгөлж буй 10 тамирчин болон цагаан хуудсаар Катар болон Саудын Арабын тамирчид өрсөлдлөө. Гуравдугаар сард зохион байгуулагдсан анхны тэмцээнд домогт Ронни О Сулливан өдгөө 29 настай залуухан дэлхийн аварга Бельгийн Лука Бреселлийг 5:2 харьцаагаар буулган авч түрүүлсэн билээ. Тэгвэл өнгөрөгч долоо хоногт зохион байгуулагдсан хоёр дахь тэмцээний финалд дэлхийн чансааны 4-т эрэмбэлэгдэж буй Ирландын Марк Аллен болон дэлхийн чансааны 8-д эрэмбэлэгдэж буй 2023 оны дэлхийн аварга Лука Бресел нар тунан үлдсэн юм. Хоёр тамирчин 10 дахь удаагаа хоорондоо учраа таарсан нь энэ бөгөөд хамгийн сүүлд буюу энэ оны гуравдугаар сард зохион байгуулагдсан эхний тэмцээний хагас шигшээд учраа таарахад Лука Бресел хожил байгуулаад байсан юм. Харин энэ удаад Марк Аллений хожих ээлж ирж 5:2 харьцаагаар өрсөлдөгчөө буулган авлаа. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0