Монголын жүдо бөхийн эрэгтэй баг цэргийн дэлхийн аваргад түрүүллээ

Сурталчилгаа
Монголын жүдо бөхийн эрэгтэй баг цэргийн дэлхийн аваргад түрүүллээ

Узбекистан улсын Ташкент хотноо 42 дахь удаагийн жүдо бөхийн цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж өндөрлөлөө. 

 

Энэхүү тэмцээнийг Олон улсын цэргийн спортын зөвлөл (CISM) болон олон улсын жүдо бөхийн холбоо хамтран зохион байгуулдаг юм. Энэ сарын 14-нөөс 19-ний хооронд жүдо бөхийн ганцаарчилсан болон багийн барилдаан, пара жүдогийн төрлүүд нэгэн зэрэг зохион байгуулагдаж манай бөхчүүд дараах амжилтыг үзүүллээ. 

Эмэгтэйчүүдийн -48кг жинд Алдар спорт хорооны тамирчин Г.Наранцэцэг алтан медаль

Эмэгтэйчүүдийн -57кг жинд Алдар спорт хорооны тамирчин Л.Сосорбарам алтан медаль

Эмэгтэйчүүдийн +78кг жинд Алдар спорт хорооны тамирчин А.Адъяасүрэн алтан медаль

Эмэгтэйчүүдийн -52кг жинд Алдар спорт хорооны тамирчин Ц.Гал-Од мөнгөн медаль

Эмэгтэйчүүдийн -57кг жинд Алдар спорт хорооны тамирчин М.Ичинхорлоо мөнгөн медаль тус тус хүртлээ. 

Эрэгтэйчүүдийн +100кг жинд Алдар спорт хорооны тамирчин МУГТ Ө.Дүүрэнбаяр мөнгөн медаль

Ийнхүү ганцаарчилсан манай бөхчүүд нийт гурван алт, гурван мөнгөн медаль хүртсэн амжилтаар ДАШТ-д оролцож буй 29 орноос медалийн чанараар хоёрдугаар байр эзэллээ. Харин тэргүүн байрыг тэмцээнийг зохион байгуулагч Узбекистан улсын баг эзэлсэн байна. 

Тэгвэл багийн барилдаанд манай эрэгтэй баг тэргүүн байр, эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Зочин

    Хаха, зун олимпод шалны алчуурууд л байсан, үнэхээр сайжирчихав уу, тэмцээний оролцоо, чанарт асуудал байна уу

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0