Жүдо бөхийн цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Узбекистан улсын Ташкент хотноо зохион байгуулагдаж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр эмэгтэй дөрөв (-48, -52, -57, -63), эрэгтэй гурван (-60, -66, -73) жингийн барилдаанууд явагдаж манай бөхчүүдээс хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртсэн болохыг бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл өнөөдөр (10 дугаар сарын 17-ны өдөр) эрэгтэйчүүдийн -81кг, -90кг, -100кг, +100кг, эмэгтэйчүүдийн -70кг, -78кг, +78кг жингүүдийн барилдаан явагдана. Манай улсаас:
Эрэгтэйчүүдийн -81кг жинд:
В хэсэгт Б.Ганзориг, С хэсэгт Г.Болор-Очир нар тус тус барилдаж байна.
Эрэгтэйчүүдийн -100кг жинд:
В хэсэгт Г.Пунцагцэрэн, С хэсэгт А.Энхбаяр нар хүч үзэж байна.
Эрэгтэйчүүдийн +100кг жинд:
В хэсэгт насанд хүрэгчдийн дэлхийн аваргын хүрэл, залуучуудын дэлхийн аваргын алт, мөнгөн медальт МУГТ Ө.Дүүрэнбаяр хүч үзэж байна.
Эмэгтэйчүүдийн -70кг жинд:
Залуу тамирчин С.Лхагвадулам хүч үзэж байна.
Эмэгтэйчүүдийн +78кг жинд:
Азийн аваргын мөнгө, Улаанбаатар, Бакугийн их дуулгын мөнгөн медальт А.Адяасүрэн тус тус барилдаж байна.
Бурхангүй газар бумба галзуурна гээч нь л болж байх шиг, олимпоор арчаагүй шалны алчуурууд л байсан ш дээ