МУГТ Э.Цэндбаатар дөнгөж сая мэргэжлийн боксын 11 дэх тулаандаа орж "уламжлал ёсоор" өрсөлдөгчөө илт илүүрхэн ялсан тулааны бичлэгийг бүрэн эхээр нь хүргэж байна
Тэрээр энэ удаа WBO холбооны төвийн бүсийн аваргын бүсний төлөө Доминикан гаралтай тулаанч Френси Фортунато Саяатай 10 үе тулалдлаа. Доминикан тулаанчийн хувьд өмнө нь 16 тулаанд орж 15 ялахдаа 11 өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган аваад байсан "шаггүй эр". Гэсэн ч өнөөдөр МУГТ Э.Цэндбаатарын ширүүн цохилтуудын дор хүчин мөхөстлөө.
Өнөөдөр мөн МУГТ Э.Цэндбаатарын 28 насны төрсөн өдөртэй давхцаж байна. Аварга маань өөрийн төрсөн өдөртөө ялалтаар бэлэг барилаа. Ийнхүү 11 дэх ялалтаа авч МУГТ Э.Цэндбаатар дэлхийн шилдгүүдийн эгнээнд хүч төрөн орж ирлээ.
Баяр хүргэе