Узбекистан улсын Ташкент хотноо 42 дахь удаагийн жүдо бөхийн цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна.
Энэхүү тэмцээнийг Олон улсын цэргийн спортын зөвлөл (CISM) болон олон улсын жүдо бөхийн холбоо хамтран зохион байгуулдаг юм. Энэ сарын 14-нөөс 19-ний хооронд жүдо бөхийн ганцаарчилсан болон багийн барилдаан, пара жүдогийн төрлүүд нэгэн зэрэг зохион байгуулагдаж байна. 29 орны 213 жүдоч хүч үзэж буй энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр эмэгтэй дөрөв (-48, -52, -57, -63), эрэгтэй гурван (-60, -66, -73) жингийн барилдаанууд явагдаж манай бөхчүүд дараах амжилтыг үзүүллээ.
Эмэгтэйчүүдийн -48кг жинд Алдар спорт хорооны тамирчин Г.Наранцэцэг алтан медаль
Эмэгтэйчүүдийн -57кг жинд Алдар спорт хорооны тамирчин Л.Сосорбарам алтан медаль
Эмэгтэйчүүдийн -52кг жинд Алдар спорт хорооны тамирчин Ц.Гал-Од мөнгөн медаль
Эмэгтэйчүүдийн -57кг жинд Алдар спорт хорооны тамирчин М.Ичинхорлоо мөнгөн медаль тус тус хүртлээ.
Тэгвэл өнөөдөр (10 дугаар сарын 17-ны өдөр) эрэгтэйчүүдийн -81кг, -90кг, -100кг, +100кг, эмэгтэйчүүдийн -70кг, -78кг, +78кг жингүүдийн барилдаан явагдана.