Олимпын таеквондогийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /10 сарын 2-ны өдөр/ хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.
Эхний өдөр эрэгтэйчүүдийн -63кг, эмэгтэйчүүдийн -52кг, -59кг жингүүдийн тулаанууд явагдаж аваргуудаа тодрууллаа. Эхний өдрийн эмэгтэйчүүдийн жинд Иран тамирчид хос алтан медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн -63кг жинд БНСУ-ын тамирчин алтан медаль тус тус хүртлээ.
Тэгвэл өнөөдөр эрэгтэйчүүдийн +78кг, -45кг, эмэгтэйчүүдийн -46кг, +68кг жингүүдийн тулаан явагдах ба манай улсаас дараах дөрвөн тамирчин тулалдана.
Эрэгтэйчүүдийн -45кг жинд Улаанбаатар хотын "Олимп" клубын тамирчин Д.Хүслэн тулалдах ба тэрээр эхний тойрогт гоц мөргөж улмаар удаах тойрогт Ливи болон Португали улсын тамирчдын ялсантай тулалдах оноолттой байна. /гуравдугаар дэмжээний 15 дахь тулаан/
Эрэгтэйчүүдийн +78кг жинд Өвөрхангай аймгийн "Шонхор" клубын тамирчин Н.Өлзийхишиг эхний тойрогт өнгөрсөн оны Пан Америкийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Мексикийн Б.Раултай учраа таарсан байна. /Нэгдүгээр дэвжээний 11 дэх тулаан/
Эмэгтэйчүүдийн -46кг жинд "Алдар" спорт хорооны тамирчин А.Үүрийнцолмон эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт БНСУ болон Данийн тамирчдын хэн ялсантай тулалдана. БНСУ-ын тамирчин Ли Юмины хувьд 2022 онд өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэж байсан дэлхийн шилдгүүдийн нэг тул хоёрдугаар тойрогт манай тамирчинтай тулалдах болов уу хэмээн таамаглаж байна. /Тавдугаар дэвжээний 17 дахь тулаан/
Эмэгтэйчүүдийн +68кг жинд Дархан-Уул аймгийн "Инфинити" таеквондо клубын тамирчин Т.Анужин эхний тойрогт 2022 оны өсвөрийн дэлхийн аваргын хүрэл, Европ тивийн аварга, 2023 оны Европын наадмын хүрэл медальт Сербийн Севик Анжелатай оноолт таарсан байна. /Хоёрдугаар дэвжээний 13 дахь тулаан/
НЭГДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ
ХОЁРДУГАР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ
ГУРАВДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ
ДӨРӨВДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ
ТАВДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ