Ронни аварга дахин давтагдашгүй ялалтууд байгуулсаар

Сурталчилгаа
Ронни аварга дахин давтагдашгүй ялалтууд байгуулсаар

Мэргэжлийн снукер биллиардын зөвхөн шилдгүүд урилгаар оролцдог 50 дахь удаагийн Мастерс тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 

 

1975 оноос эхлэлтэй, зөвхөн шилдгүүдийг урилгаар оролцуулдаг мастерс тэмцээн нь чансааны оноо олгодоггүй ч дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа эрэмбэлэгдэх нэр хүндтэй тэмцээн юм.

Өнөөдрийг хүртэл тус тэмцээнд хамгийн олон түрүүлсэн тамирчин бол мэдээж энэ цагийн домогт Ронни О Сулливан аварга долоон удаа түрүүлээд байсан ба 2024 оны мастерс тэмцээнд найм дахь түрүүгээ хүртлээ. Тэрээр мастерс тэмцээнд 1995 онд анх түрүүлэхдээ ердөө 19 настай байсан нь хамгийн залуудаа мастерсийн аварга болсон рекордыг эзэмшдэг ба энэ жил 48 насандаа түрүүлснээр мастерст түрүүлсэн хамгийн ахмад тамирчин рекордыг мөн эзэмших боллоо. Шигшээ тоглолтод Ронни аварга Али Картертай хүч үзэн 10:7 харьцаагаар ялалт байгуулсан юм.

Энэ удаагийн мастерс тэмцээний бас нэгэн онцлог нь снукер биллиардын хамгийн дээд оноо болох 147 оноог хоёр тамирчин авсан нь мастерс тэмцээний түүхэнд анхны тохиолдол боллоо. Урьд нь ердөө гурван тамирчин мастерс тэмцээнд 147 оноо авч байсан нь 1984 онд Кирк Стевенс, 2007 онд Дин Жунхуй, 2015 онд Марко Фу нар байлаа. 

Энэ жилийн мастерсийн эхний 147 оноог Дин Жунхуй эхний тойрогт авсан ба бид энэ талаар өмнө нь мэдээлсэн билээ

Тэгвэл хоёр дахь 147 оноог Марк Аллен шөвгийн наймд Марк Селбитэй өрсөлдөж байхдаа авсан байна. Энэ нь Марк Аллений карьерын гурав дахь 147 оноо бөгөөд өмнө нь буюу 2016 онд UK Championship, 2021 онд Northern Ireland Open тэмцээнүүдэд 147 оноо авч байсан юм. 

Бас нь нэгэн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх тоглолт гарсан нь Марк Аллен болон Али Картер нарын хагас шигшээ тоглолт байлаа. Тодруулбал Али Картер энэ тоглолтод гурав дараалсан өрөгт 100-аас дээш оноо /100, 101, 105/ авсан нь Мастерсийн түүхэнд өмнө нь гарч байгаагүй юм.  


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Collins Benton

    ARE YOU LOOKING FOR EXPERT HACKER TO HELP YOU TRACE OR RECOVER YOUR LOST FUNDS CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER. Numerous people have reported about how they were able to retrieve their cryptocurrency with the aid of GEO COORDINATES RECOVERY HACKER. They are among the top cyber hackers in the business thanks to their extraordinary abilities and intelligence. With their knowledge of cryptocurrencies and Bitcoin recovery, they have helped many people get their money back. I made a pledge to let everyone know about their service. I was scammed over $570,000 to a fack platform for cryptocurrencies. I went to several websites and read a lot of testimonials and reviews on GEO COORDINATES RECOVERY HACKER. I chose to try them voluntarily, and it was the best choice I’ve ever made. I consider myself really lucky to have found the proper team; without them, I don't know what may have happened to me. I believe that someone out there will need his great services that is why I am referring him to someone out there. I have already recommended their services to a friend at work, confident in their ability to deliver results with integrity. Reach out to Crypto Expert Hackers to recover your lost funds. For further assistance, talk with a representative through the details below. Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp ( +1 (512) 550 1646 ) Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0