МУГТ Ё.Басхүү Португалийн гран прид жингээ тэргүүлэн барилдана

Сурталчилгаа
МУГТ Ё.Басхүү Португалийн гран прид жингээ тэргүүлэн барилдана

"Парис-2024" олимпын наадмын жилийн жүдо бөхийн хамгийн эхний гран при тэмцээн Португалийн гран при тэмцээн байх болно. 

Энэ сарын 26-28-ны өдрүүдэд Португал улсын Одивелас хотноо жүдо бөхийн Португалийн гран при тэмцээн зохион байгуулагдана. 2022 оноос жил бүрийн эхний сард зохион байгуулагддаг уламжлал тогтсон тус тэмцээнд манай улсаас өмнө нь дөрвөн тамирчин медаль хүртэж байсан юм. Тодруулбал: 

2022 онд: Б.Цогт-Очир -60кг жинд, Л.Анхзаяа -73кг жинд, А.Адъяасүрэн +78кг жинд тус тус хүрэл медаль. 

2023 онд: О.Цэцэнцэнгэл +100кг жинд хүрэл медаль хүртэж байлаа. 

2024 оны Португалийн гран при тэмцээнд одоогийн байдлаар 78 орны 474 жүдоч барилдахаар урьдчилсан мэдүүлгээ өгөөд байгаа ба манай улсаас МУГТ Ё.Басхүү тэргүүтэй эрэгтэй, эмэгтэй тус бүр найман тамирчин буюу нийт 16 тамирчин хүч үзэхээр мэдүүлгээ өгсөн байна.

Монголын багийн бүрэлдэхүүн

Дэлхийн аваргын хошой хүрэл медаль Ё.Басхүүгийн хувьд эрэгтэйчүүдийн -66кг жинд 5814 оноотойгоор дэлхийн чансааны 2-т эрэмбэлэгдэж байгаа билээ. Түүний жингийн тэргүүн бөх Молдавын Д.Вейру мэдүүлэгт нэрээ өгөөгүй тул Ё.Басхүү жингээ төдийгүй одоогийн байдлаар бүртгүүлсэн бүх тамирчдыг тэргүүлэн барилдахаар харагдаж байна. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Зочин

    Басхүү уг нь сайн, сүүлийн үед л тааруухан барилдаад байгаагаас, одоо гавьяат болоод сайжрах болов уу, ихэнх гавьяатууд шиг бүүр муудчих юм болов уу

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0