Дэлхийн шилдгүүд эх орныхоо дэвжээнд тулалдана

Сурталчилгаа
Дэлхийн шилдгүүд эх орныхоо дэвжээнд тулалдана

Олимпын таеквондогийн Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана. 

Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээний онцлог нь уламжлалт насанд хүрэгчдийн ангиллаас гадна мастер буюу 30-аас дээш насны ангилал мөн паратаеквондогийн төрлөөр анх удаа зохион байгуулагдах гэж байна. Жил бүрийн төсгөлд зохион байгуулагддаг улсын аварга шалгаруулах тэмцээнд бүхий л шилдэг тамирчид оролцдог уламжлалтайгаас гадна зарим жинд "Парис 2024" олимпын наадмын эрхийн тэмцээнд оролцох сорил явагдаж байгаагаараа онцлогтой юм. Ердөө хэдхэн сарын дараа олимпын эрхийн сорил тэмцээнд өрсөлдөх жингүүд буюу эрэгтэйчүүдийн -58кг, -68кг, эмэгтэйчүүдийн -57кг жингүүдэд ширүүхэн өрсөлдөөн гарахаар байна. 

Анх удаа зохион байгуулагдах гэж паратаеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн олны анхаарлын төвд байгаа нь дамжиггүй. Учир нь энэ ангилалд дэлхийн таван удаагийн аварга бөгөөд Азийн наадмын аварга МУГТ Г.Болор-Эрдэнэ тэргүүтэй дэлхийн шилдгүүд эх орныхоо дэвжээнд тулалдана. 

Монголын таеквондогийн холбооноос улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор хичээллэхийг уриалахын сацуу таеквондогийн спортоор үнэгүй хичээллэх боломж олгон бүртгэл хийх талаар мэдээллээ. 

Мөн түүнчлэн +30 нас буюу мастер ангиллын улсын аварга шалгаруулах тэмцээнд тамирчны замналаа өндөрлүүлэн дасгалжуулагчаар ажиллаж буй дасгалжуулагч, багш нар олноор оролцож байгаа нь тэмцээний бас нэгэн дуулиан болж байна. 

12 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд Спортын төв ордны А зааланд зохион байгуулагдах олимпын таеквондогийн УАШТ-д хүрэлцэн ирж "гал гарсан" тулаануудыг үзэхийг урьж байна. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0