Р.О.Сулливан аварга өрсөлдөгчөө үл хүндэтгэсэн хэрэгт буруутгагдав

Сурталчилгаа
Р.О.Сулливан аварга өрсөлдөгчөө үл хүндэтгэсэн хэрэгт буруутгагдав

Энэ өдрүүдэд /12 сарын 11-17-ны өдрүүдэд/ мэргэжлийн снукер биллиардын Шотланд Опен тэмцээн зохион байгуулагдаж байна. 

 

2023 оны сүүлийн чансааны оноо олгох энэхүү тэмцээнд дэлхийн чансааг тэргүүлэгч тамирчид болон сонгон шалгаруулах тэмцээнээс шалгарсан нийт 64 тамирчин өрсөлдөж байна. Тэмцээний эхнээс дэлхийн долоон удаагийн аварга Ронни О Сулливан аваргатай холбоотой шуугиан дэгдлээ. Тэрээр дэлхийн чансааг тэргүүлэгчийн хувиар тэмцээнд оролцох байсан ч хүрэлцэн ирсэнгүй. Хэдийгээр Ронни О Сулливан аварга эрүүл мэндийн шалтгааны улмаас тэмцээнд оролцохоос татгалзсан хэмээн тайлбарласан ч түүнтэй өрсөлдөх байсан Шотландын залуу тамирчин Л.Грахам: "Энэ бол үл хүндэтгэсэн хэрэг, энэ бол маш буруу. Маш олон үзэгчид цаг заваа гарган ирсэн ч Ронни үзэгчдийг, намайг хүндэлсэнгүй. Надад урьдчилж мэдэгдээгүй бөгөөд би өнөөдөр өглөө л мэдлээ." хэмээсэн байна. 

Ронни аваргын хувьд 2023-2024 оны улиралд нийт 23 тоглолтод оролцон БНХАУ-ын Занг Анда, Лью Хаотиан нарт л ялагдсан буюу маш өндөр үзүүлэлтэйгээр дэлхийн чансааг тэргүүлж байгаа юм. Хамгийн сүүлд UK Championship тэмцээнд түрүүлэхдээ 47 нас 363 хоногтой байсан нь тус тэмцээнд түрүүлсэн хамгийн ахмад тамирчнаар бүртгэгдсэн байна. Ерөөс Ронни аварга хэд хэдэн тэмцээний хувьд хамгийн залуудаа болон хамгийн ахмад аваргаар тодорхойлогддог байна. Тухайлбал: 1993 онд UK Championship тэмцээнд анх түрүү хүртэхдээ 17 нас 358 хоногтой, 1995 он Мастерс тэмцээнд мөн анх түрүүлэхдээ 19 нас 69 хоногтой байсан нь тус тэмцээнүүдэд түрүүлсэн хамгийн залуу тамирчин рекордыг эзэмшдэг байна. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0