Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабы хотноо жүдо бөхийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна.
10 дугаар сарын 31-ний өдрөөс энэ сарын 3-ны өдрийг хүртэл зохион байгуулагдах ДАШТ-д 63 орны 997 ахмад жүдоч өрсөлдөж байгаа ба манай улсаас эрэгтэй 24, эмэгтэй найм буюу нийт 32 жүдоч хүч үзэж байна.
Насны ангилал:
F1/M1 30-34 нас
F2/M2 35-39 нас
F3/M3 40-44 нас
F4/M4 45-49 нас
F5/M5 50-54 нас
F6/M6 55-59 нас
F7/M7 60 - 64 нас
F8/M8 65 - 69 нас
F9/M9 70+ нас гэсэн нийт есөн насны ангилалд жүдо бөхийн эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд аваргуудаа тодруулах юм.
Хоёр өдрийн дараах байдлаар Казахстан улсын ахмад тамирчид найман алт, есөн мөнгө, 14 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол манай тамирчид дараах амжилтыг үзүүлээд байна.
- М4 буюу 45-49 насны ангиллын +100кг жинд О.Баярхүү мөнгөн медаль
- М3 буюу 40-44 насны ангиллын -90кг жинд Л.Амаржаргал хүрэл медаль
- М5 буюу 50-54 насны ангиллын -73кг жинд М.Гүнтэвдорж, М1 буюу 30-34 насны ангиллын +100кг жинд Б.Батзориг, М3 буюу 40-44 насны ангиллын -73кг жинд С.Чинзориг нар тус бүр шагналт байранд шалгарсан байна. Ташрамд С.Чинзоригийн хувьд өнгөрсөн оны ахмадын ДАШТ-ий -66кг жинд хүрэл медаль хүртэж байлаа.
Өнөөдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн 45-49, 50-54 насны ахмад тамирчид хүч үзэж байгаа ба манай улсаас найман тамирчин барилдаж байна.
Одоогийн байдлаар манай бөхчүүдээс М4 ангиллын +100кг жинд Б.Одсүрэн мөнгөн медаль хүртээд байгаа бол М5 ангиллын -100кг жинд Б.Ёндонсамбуу хагас шигшээд, +100кг жинд Б.Бямбаа дагах барилдаан хийхээр шалгараад байна.
Жүдо сонирхогч та бүхэн ДАШТ-ий шууд дамжуулалтыг олон улсын жүдо бөхийн сайтаас шууд хүлээн авч үзэх боломжтой. ЭНД дарна уу.