БНХАУ-ын Вуши хотноо Фиба 3х3 сагсанбөмбөгийн ээлжит Вуши мастерс тэмцээн энэ амралтын өдрүүдэд /11 сарын 4-нөөс 5-ны өдөр/ зохион байгуулагдана.
Вуши мастерс тэмцээнд 13 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөх ба Улаанбаатар ММС Энержи баг D хэсгийг тэргүүлэн Швейцарын Луизан болон Германы Тубинген багуудтай өрсөлдөх бол Сансар ММС Энержи баг А хэсэгт чансааг тэргүүлэгч Сербийн алдарт UB, Японы Сайтама багуудтай өрсөлдөнө.
Тоглолтын хуваарь /Улаанбаатарын цагаар/:
11 сарын 4-ний Бямба гараг:
15:35 цагт: Улаанбаатар ММС Энержи vs Тубинген /Герман/
16:10 цагт: Сансар ММС Энержи vs UB /Серби/
17:25 цагт: Улаанбаатар ММС Энержи vs Луизан /Швейцар/
19:00 цагт: Сансар ММС Энержи vs Сайтама /Япон/