Улаанбаатар ММС Энержи баг түүхэн ялалт байгууллаа

Сурталчилгаа
Улаанбаатар ММС Энержи баг түүхэн ялалт байгууллаа

Монголын 3х3 сагсанбөмбөгийн Улаанбаатар ММС Энержи баг анх удаа мастерс тэмцээнд түрүү хүртлээ. 

Өнгөрөгч амралтын өдрүүдэд /10 сарын 14-15/ БНХАУ-ын Шанхай хотноо "FIBA 3x3 World Tour Shanghai Masters 2023" тэмцээн зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд шилдэг 12 баг өрсөлдсөн ба манай улсаас Улаанбаатар ММС Энержи баг 5-т эрэмбэлэгдэн өрсөлдсөн юм. Манай багийн бүрэлдэхүүнд Стив Сөр, Д.Энхбат, Марко Дугосижа, Д.Дэлгэрням нар багтсан ба тэмцээний D хэсгийг тэргүүлэн тоглосон юм. Улаанбаатар ММС Энержи баг тэмцээний турш нийт таван тоглолт хийсэн ба нэг ч ялагдалгүйгээр түүхэн ялалт байгууллаа. Энэхүү түрүү нь монголын 3х3 сагсанбөмбөгийн багуудын түүхэнд анх удаа Мастерс ангиллын тэмцээнд түрүүлж буй түрүү юм. 

"FIBA 3x3 World Tour Shanghai Masters 2023" тэмцээний үнэ цэнтэй тоглогчоор Стив Сөр тодорсон ба тэрээр шигшээ тоглолтод Лиман багийн эсрэг зургаан оноо, хоёр оновчтой дамжуулалт, нэг самбар авсан үзүүлэлттэй тоглосон юм. 

Түүхэн ялалт байгуулсан Улаанбаатар ММС Энержи баг энэ сарын 21-22-ны өдрүүдэд БНХАУ-ын Ченду хотноо зохион байгуулагдах "Chengdu 2023" өрсөлдөх хуваарьтай байгаа бол Сансар ММС Энержи багийн хувьд 17-18-ны өдрүүдэд "Al Bidda Park 2023" тэмцээнд өрсөлдөх хуваарьтай байна. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0