М.Нандин-Эрдэнэ 1 сая ам.доллар хүртэхэд ганцхан тулаан үлдлээ

Сурталчилгаа
М.Нандин-Эрдэнэ 1 сая ам.доллар хүртэхэд ганцхан тулаан үлдлээ

Холимог тулааны шилдэг тулаанч М.Нандин-Эрдэнэ ROADFC холбооны нэг сая ам.долларын төлөөх ээлжит тулаандаа ялалт байгууллаа. 

Хагас шигшээ тулаанд түүний өрсөлдөгч нь Япон улсын шилдэг тулаанч, "Африкийн Ахмад" хочит Шутаро Дебана байлаа. Жудо суурьтай Шутаро Даебанагийн хувьд өдгөө 38 настай бөгөөд мэргэжлийн карьертаа 13 тулаанд орж ес ялж, дөрөв ялагдаад байсан юм. 

М.Нандин-Эрдэнэ тулааны эхнээс илт илүүрхэн тулалдаж байсан ба Шутаро аль болох хэвтээгээс тулалдахыг зорьж байсан ч амжилт олохгүй байсаар М.Нандин-Эрдэнэ түүнийг хүнд цохилтоор "дуусгалаа".

Ийнхүү хагас шигшээд ялалт байгуулсан М.Нандин-Эрдэнэ шигшээ тулаанд оролцох эрхтэй боллоо. Тэрээр шигшээ тулаанд ялалт байгуулбал нэг сая ам.долларын шагнал хүртэнэ. Агуу тулаанчдаа цаашдын тулаанд нь амжилтын дээдийг хүсэн ерөөе. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0