Энэхтхэгийн бөхийн холбооны ерөнхийлөгч хүчингийн хэрэгт холбогдлоо

Сурталчилгаа
Энэхтхэгийн бөхийн холбооны ерөнхийлөгч хүчингийн хэрэгт холбогдлоо

Энэтхэгийн бөхийн холбооны ерөнхийлөгч Бриж Бхушан Сингх бөхчүүдэд бэлгийн дарамт үзүүлж, хүчингийн хэрэг үйлдсэн хэмээн бөхчүүд эсэргүүцлийн аян өрнүүлж түүнийг албан тушаалаас нь огцруулаад байна. 

Тэрээр 1990 оноос хойш олон гэмт хэрэгт холбоотой болох нь тодорхой болж байгаа бөгөөд эмэгтэй бөхчүүдэд бэлгийн дарамт үзүүлэхээс гадна хулгай, хүний амь егүүтэхээр завдсан, сонгуулийг хууль бусаар явуулсан авилгnaн хэргүүд нь ч сөхөгдөж байна. Сингх дээрх хэргүүддээ шалгагдаж байгаа ч одоогоор гадуур батлан даалтад байцаагдаж байгаа ба түүнийг олимп, дэлхийн медальтнууд эсэргүүцэж Энэтхэг даяар суулт хүртэл зарлаад байгаа юм.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос мэдэгдэл гаргасан ба "Энэтхэгийн бөхийн холбооны гишүүнчлэлийг түр түдгэлзүүлж ирэх сард зохион байгуулагдах Азийн наадам болон ДАШТ-д Энэтхэгийн тамирчид орж болох хэдий ч Энэтхэг улсын далбаан дор бус Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны далбаан дороос оролцох эрхтэй" хэмээн мэдэгдсэн байна.  

Энэтхэгийн эмэгтэй багийн ахлагч, олимпын зэрэглэлт тамирчин Винеш Фогат: "Өмнө нь хэд хэдэн удаа Сингхийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн талаар гомдол гарч байсан ч хэзээ ч шийдэгдэж байгаагүй. Тэрээр гомдол гаргагчийг элдвээр дарамталж тамирчны карьерийг нь үгүй хийдэг байсан" хэмээсэн байна. 

Харин Сингх "хэрэв намайг буруутгаж буй хэрэг хэрэв үнэн байх аваас би өөрийгөө дүүжилнэ" хэмээн мэдэгдэж байгаа юм.  

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0