Өнөөдөр манай дөрвөн бөх хүч үзнэ

Сурталчилгаа
Өнөөдөр манай дөрвөн бөх хүч үзнэ

Жүдо бөхийн зөвхөн шилдгүүд урилгаар оролцдог Мастерс тэмцээн Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулагдаж байна. 

 

Жин тус бүрийн шилдэг 36 жүдоч оролцдог дэлхийн мастерс тэмцээнд манай улсаас олимпын хүрэл, дэлхийн аварга бөгөөд эрэгтэйчүүдийн -73кг жинд дэлхийн чансааг тэргүүлж буй МУГТ Ц.Цогтбаатар тэргүүтэй эрэгтэй ес, эмэгтэй тав буюу нийт 14 жүдоч хүч үзэж байна. Манай баг тамирчдын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Хоёр өдрийн дараах байдлаар дөрвөн алт, нэг мөнгө, таван хүрэл медаль хүртсэн амжилтаар Япон улсын баг, тамирчид итгэл төгс тэргүүлж байгаа бол манай баг тамирчид одоогийн байдлаар нэг мөнгө /-60кг жинд Э.Ариунболд/, нэг хүрэл -48кг жинд Б.Баасанхүү, гурван шагналт байр /-66кг жинд Б.Эрхэмбаяр, -60кг жинд Б.Цогт-Очир, -48кг жинд Г.Наранцэцэг нар/ эзэлсэн амжилтаар долоодугаарт эрэмбэлэгдэж байна. 

Өнөөдөр /наймдугаар сарын 6-ны өдөр/ тэмцээний сүүлийн өдөр хүнд жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас Тел Авив, Парис, Абу Дабыгийн их дуулгуудын аварга О.Цэцэнцэнгэл нарийн дөрвөн бөх хүч үзнэ. 

Эрэгтэйчүүдийн -100кг жинд:

Энэ оны Улаанбаатарын их дуулгын аварга Б.Гончигсүрэн В хэсгийн эхний тойрогт дэлхийн аваргын хүрэл медальт, Израйлын Петр Палчиктай учраа таарсан байна. Хоёр бөхийн хувьд өмнө нь хоорондоо хоёр удаа учраа таарч хэн хэнийг тус бүр нэг ялаад байгаа юм. 

-100кг жингийн В хэсгийн оноолт

Эрэгтэйчүүдийн +100кг жинд:

О.Цэцэнцэнгэл тус жингийн В хэсгийг тэргүүлэн барилдах ба эхний тойрогт Словенийн Вито Драгиктэй учраа таарсан байна. Хоёр бөх 2020 оны Будапештийн их дуулгад учраа таарахад Вито Драгик давж байлаа. 

+100кг жингийн В хэсгийн оноолт

Эмэгтэйчүүдийн +78кг жинд:

Энэ жинд манай улсаас хоёр бөх зодоглох ба Баку, Улаанбаатарын их дуулгуудын мөнгөн медальт А.Адъяасүрэн эхний барилдаанаа В хэсгийн тэргүүн бөх дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Японы Томита Вакабатай учраа таарсан байна. 

+78кг жингийн В хэсгийн оноолт

Харин С хэсэгт хэдхэн хоногийн өмнө дэлхийн оюутны универсад наадмаас хүрэл медаль хүртсэн Д.Номинзул барилдах ба эхний тойрогт залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Германы Луч Ренеетэй учраа таарсан байна. 

+78кг жингийн С хэсгийн оноолт

Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 15:30 цагт эхлэх хуваарьтай байна.  


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Tuu(

    Judo bohiin tamirchdaaraa baharhaj bn

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0