Катарын нийслэл Доха хотноо хоёр хоногийн дараа эхлэх жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дэлхийн таван тивийн 99 орны 659 жүдоч зодоглоно.
Энэ сарын 7-ноос 14-ний өдрүүдэд зохион байгуулагдах ДАШТ-д эрэгтэйчүүдийн -90кг жинд олимпын хүрэл, дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Узбекистаны Д.Бобонов, эмэгтэйчүүдийн -52кг жинд олимпын хүрэл, дэлхийн аваргын мөнгөн медальт Их Британийн Ж.Жайлас нараас бусад дэлхийн чансааг тэргүүлэгчид бүгд жин жиндээ орох мэдүүлгээ өгөөд байна.
Манай улсаас олимпын хүрэл, дэлхийн аварга МУГТ Ц.Цогтбаатар тэргүүтэй 18 бөх зодоглоно.
Тэмцээний хуваарь: /Улаанбаатарын цагаар/
5 сарын 6-ны өдөр /Бямба/
19:00 цагт Сугалаа
5 сарын 7-ны өдөр /Ням/
16:00 цагт эрэгтэйчүүдийн -60кг, эмэгтэйчүүдийн -48кг жингийн хэсгийн барилдаан
23:00 цагт дээрх жингийн шигшээ барилдаан
5 сарын 8-ны өдөр /Даваа/
16:00 цагт эрэгтэйчүүдийн -66кг, эмэгтэйчүүдийн -52кг жингийн хэсгийн барилдаан
23:00 цагт дээрх жингийн шигшээ барилдаан
5 сарын 9-ний өдөр /Мягмар/
16:00 цагт эрэгтэйчүүдийн -73кг, эмэгтэйчүүдийн -57кг жингийн хэсгийн барилдаан
23:00 цагт дээрх жингийн шигшээ барилдаан
5 сарын 10-ны өдөр /Лхагва/
16:00 цагт эрэгтэйчүүдийн -81кг, эмэгтэйчүүдийн -63кг жингийн хэсгийн барилдаан
23:00 цагт дээрх жингийн шигшээ барилдаан
5 сарын 11-ний өдөр /Пүрэв/
16:00 цагт эрэгтэйчүүдийн -90кг, эмэгтэйчүүдийн -70кг жингийн хэсгийн барилдаан
23:00 цагт дээрх жингийн шигшээ барилдаан
5 сарын 12-ны өдөр /Баасан/
16:00 цагт эрэгтэйчүүдийн -100кг, эмэгтэйчүүдийн -78кг жингийн хэсгийн барилдаан
23:00 цагт дээрх жингийн шигшээ барилдаан
5 сарын 13-ны өдөр /Бямба/
16:00 цагт эрэгтэйчүүдийн +100г, эмэгтэйчүүдийн +78кг жингийн хэсгийн барилдаан
23:00 цагт дээрх жингийн шигшээ барилдаан
5 сарын 14-ний өдөр /Ням/
16:00 цагт холимог багийн хэсгийн барилдаан
23:00 цагт дээрх холимог багийн шигшээ барилдаан