Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхээсээ өмнө дуулиан, шуугиан үүсгэсээр байна.
Тодруулбал: Энэ сарын 7-ноос 14-ний өдрүүдэд Катар улсын нийслэл Доха хотноо зохион байгуулагдах жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д одоогийн байдлаар 99 орны 660 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Олон улсын жүдо бөхийн холбооноос (IJF) ОХУ болон түүний холбоотой Беларусын тамирчдыг олимпын эрхийн оноо олгох хамгийн том тэмцээн болох ДАШТ-д оролцох боломж олгосноор маш том маргааныг дагуулаад байна. Хэдийгээр ОХУ болон Беларусын тамирчид улсынхаа нэр, далбаан дор бус төвийг сахисан статусаар тэмцээнд оролцох ч энэ нь бусад улсуудад нэн ялангуяа Украинд огтхон ч таалагдаагүй тул ДАШТ-д бойкот зарлан оролцохоос татгалзаад байгаа билээ.
Хамгийн сүүлд буюу 2022 оны зургаадугаар сард Монгол улсад зохион байгуулагдсан Улаанбаатарын их дуулга тэмцээнд ОХУ-ын баг тамирчид оролцоход Украины тал мөн л бойкот зарлаж байсан ба түүнээс хойш ОХУ болон Беларусын тамирчид ямар ч тэмцээнд оролцоогүй байгаа юм.
Тэгвэл олон улсын жүдо бөхийн холбооноос ОХУ-ын найман тамирчны ДАШТ-д оролцох эрхийг нь хассан шийдвэр гаргалаа. Олон улсын жүдо бөхийн холбооноос гарсан тайлбартаа: Тамирчдыг дайныг дэмждэг эсэхийг нь шалгасны дараа энэхүү шийдвэрээ гаргалаа. Зөвхөн спорт бэлтгэлийн байгууллагад харьяалагддаг буюу цэрэг армийн харьяалалгүй тамирчид болон ОХУ-аас Украиныг түрэмгийлсэн дайныг дэмжсэн үзэл бодлоо илэрхийлсэн мэдээлэл илрээгүй тамирчид ДАШТ болон IJF-ийн бусад тэмцээнд оролцох эрхтэй" хэмээн мэдэгдсэн байна.
73737
Манайд ирж буй уран гулгагчдыг ингэж шалгасан уу