Насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжлэн явагдлаа.
Гурван өдрийн дараах байдлаар манай дөрвөн боксчин рингнээ гарч тулалдан дараах үр дүнг үзүүлээд байна.
57 кг жинд Хархүүгийн Энх-Амар эхний тулаанаа 2018 оны газар дундын тэнгисийн наадмын аварга, Туркийн С.Батухантай тулалдан 4:1 харьцаагаар ялагдан тэмцээнээ өндөрлүүллээ.
60 кг жинд Тэгшжаргалын Энхтөр эхний тулаандаа Палестины боксчинг 5:0 харьцаагаар ялж улмаар ДАШТ-ий хүрэл медальт Доминиканы тамирчинд ялагдан тэмцээнээ өндөрлүүллээ.
92кг жинд Х.Бекнур гэмтлийн улмаас тэмцээнээ өндөрлүүллээ
63кг жинд Б.Чинзориг эхний тулаанаа Австрали тамирчинг 5:0 харьцаагаар ялж дараагийн шатанд шалгарлаа.
71кг жинд О.Бямба-Эрдэнэ Францын боксчинд 4:1 харьцаагаар ялагдан тэмцээнээ өндөрлүүллээ.
Өнөөдөр тэмцээний дөрөв дэх өдөр манай хоёр боксчин тулалдах хуваарьтай байна.
48кг жинд Г.Ган-Эрдэнэ Марокко улсын боксчинтой, 63кг жинд Б.Чинзориг Камеруны боксчинтой тус тус тулалдана.