Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд гурав хоног үлдлээ.
Энэ сарын 30-наас тавдугаар сарын 14-ны хооронд Узбекистан улсын Ташкент хотноо эрэгтэйчүүд 13 жинд өрсөлдөн аваргуудаа тодруулна. Нийт 5.2 сая ам.долларын шагналын сантай тус ДАШТ-ий жин тус бүрд түрүүлсэн тамирчин 200.000 ам.долларын шагнал хүртэх бол мөнгөн медаль хүртсэн тамирчин 100.000 ам.доллар, хүрэл медаль хүртсэн тамирчид 50.000 ам.доллар тус тус хүртэнэ.
Нийт 104 орны 640 гаруй тамирчид өрсөлдөх ба манай улсаас 10 жинд дараах тамирчид өрсөлдөнө.
-
48 кг: Ганхуягийн Ган-Эрдэнэ
-
51 кг: Хархүүгийн Энхмандах
-
54 кг: Доржнямбуугийн Ганболд
-
57 кг: Хархүүгийн Энх-Амар
-
60 кг: Тэгшжаргалын Энхтөр
-
63.5 кг: Баатарсүхийн Чинзориг
-
67 кг: Баттөмөрийн Мишээлт
-
71 кг: Отгонжаргалын Бямба-Эрдэнэ
-
75 кг: Жаргалын Отгонжаргал
-
+92 кг: Хайлигийн Бекнур нар үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Энхтөр, зөвлөх дасгалжуулагч Узбекистан мэргэжилтэн Аброр Турсунпулатов, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн нарын удирдлага дор өрсөлдөнө.