Холимог тулааны дэлхийн шилдэг холбоод болох UFC, One Championship холбоодод монгол тулаанчид тулалдана.
Тодруулбал маргааш буюу дөрөвдүгээр сарын 21-ний 20:00 цагаас "Road to ONE Mongolia" шоуны ялагч, "MGL-1" холбооны аварга, "Шандас ММА" клубын тамирчин Баатархүүгийн Энх-Оргил One Championship холбоонд эхний тулаанаа хийнэ. Түүний өрсөлдөгч нь Road to One- Philippines шоунд түрүүлсэн Филиппин тулаанч “Арслан" хочит Адонис Севиллено байна. Филиппин тулаанчийн хувьд карьертаа таван тулаанд орж хоёр ялалт байгуулсан бөгөөд өнгөрсөн оны 12 дугаар сард One Championship холбоонд хийсэн анхны тулаанд ялалдсан үзүүлэлттэй байна.
Тэгвэл ням гарагийн өглөө (дөрөвдүгээр сарын 23-ны өглөө 04:00 цагт) Д.Батгэрэл UFC холбоонд ээлжит тулаанаа хийнэ. Түүний энэ удаагийн өрсөлдөгч нь АНУ-ын Бреди Хиестанд бөгөөд мэргэжлийн найман тулаанд орж зургаа ялаад буй бөх суурьтай тулаанч юм. Тэрээр хамгийн сүүлд өнгөрсөн оны 11 дүгээр сард UFC Fight Night 215 тулаанд ялалт байгуулаад байна. Д.Батгэрэлийн хувьд энэ жил 33 настай бол өрсөлдөгч тамирчин болох Бреди нь 23 настай буюу түүний даруй 10 насаар дүү тамирчин байх юм.