Жүдо бөхийн Анталягийн их дуулга тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэлж уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаанууд явагдана.
ДАШТ-ий өмнөх хамгийн том сорил тэмцээн болж буй энэ удаагийн Анталягийн их дуулга тэмцээнд 83 орны 600 жүдоч өрсөлдөнө. Манай улсаас олимпын хүрэл, дэлхийн аваргын алтан медальт МУГТ Ц.Цогтбаатар тэргүүтэй эрэгтэй 10, эмэгтэй ес буюу нийт 18 жүдоч хүч үзэх ба манай баг, бүрэлдэхүүний мэдээлэл, тэмцээний хуваарийг ЭНД дарж үзнэ үү. Сугалааг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.
Өнөөдөр тэмцээний эхний өдөр явагдах таван жинд манай есөн бөх барилдана.
Эмэгтэйчүүдийн -48 кг жинд:
Энэ жинд манай хоёр бөх зодоглож байгаа ба өмнөх оны Анталягийн их дуулгын аварга Г.Наранцэцэг С хэсгийг тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт Испанийн залуу тамирчинтай хүч үзнэ. Харин тус хэсэгт 2022 оны Анталя, Парисын их дуулгуудын мөнгөн медальт Б.Баасанхүү мөн эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Бельги, БНХАУ-ын тамирчдын ялсантай барилдана.
Эмэгтэйчүүдийн -52 кг жинд:
Энэ жинд залуучуудын олимпын мөнгө, залуучуудын дэлхийн аварга Л.Сосорбарам эхний тойрогт Киприйн бөхтэй оноолт таарсан байна.
Эмэгтэйчүүдийн -57 кг жинд:
Энэ жинд манай гурван бөх барилдах ба А хэсэгт Улаанбаатарын их дуулгын хүрэл медальт М.Ичинхорлоо БНХАУ-ын бөхтэй барилдах бол Арабын нэгдсэн Эмират улсын нэрийн өмнөөс барилдаж буй Б.Алтанцэцэг эхний тойрогт гоц мөргөсөн байна. Харин D хэсэгт дэлхийн аваргын хүрэл медальт Л.Энхрийлэн эхний тойрогт гоц мөргөсөн байна.
Эрэгтэйчүүдийн -60 кг жинд:
Энэ жинд манай улсаас мөн хоёр бөх зодоглож байгаа ба дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд С хэсгийг тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөж 2022 оны Баку, Тел Авивын их дуулгуудын хүрэл медальт Б.Цогт-Очир В хэсэгт эхний тойрогт Словенийн бөхтэй учраа таарсан байна.
Эрэгтэйчүүдийн -66 кг жинд:
Дэлхийн аваргын хүрэл медальт Ё.Басхүү С хэсгийг тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөсөн бол А хэсэгт Улаанбаатарын их дуулгын аварга Б.Эрхэмбаяр эхний тойрогт Аргентинийн бөхтэй оноолт таарсан байна.
Get Passports, Visas, Driver's License, ID CARDS, Marriage certificates, Diplomas, Birth Certificates, Credit cards, Utility bills, Social Security cards, Resident permits, Death certificates, Banknotes dollar / euro Pounds We are a team of professionals with many years of experience in producing fake passports and other identity documents, best quality producers of fake documents. With more than 10 million documents circulating in the world. Email ( lifiben@gmail.com ) whatsapp +1540 2680762 Documents Cloned cards Best Quality Banknotes dollar / euro Pounds Passports , id cards , visas , drivers license , stamps , birt certificates , diploma , Permitts for all countries Are trying to change your nationality ? do you need work papers ? do you want travel ? do you need papers you cant have ? if yes , then you are in the right place at the right time Email ( lifiben@gmail.com ) whatsapp +1540 2680762 Documents Cloned cardsBanknotes dollar / euro Pounds Driver's License, Passport, ID, IELTS, TOEFL, VISA, Birth Certificate, School Diplomas, Marriage, US GREENCARD, SSN and many more Email ( lifiben@gmail.com ) whatsapp +1540 2680762