Японы Мэргэжлийн сумо бөхийн Харү башёгийн эхний өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Осака хотноо зохион байгуулагдаж буй энэ удаагийн башёд манай 21 бөх зургаан зиндаанд хүч үзнэ. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга энэ башёг дахин өнжиж байгаа ба Кирибаяма Б.Лхагвасүрэн анх удаа сэкивакэ цолтойгоор, Хокүсэйхо Э.Даваанинж анх удаа макүүчи зиндаанд барилдаж байгаагаараа онцлог башё болж байна.
Зургаан зиндаанд барилдаж буй монгол бөхчүүд:
Макүүчи зиндаанд:
Хошёорюү С.Бямбасүрэн /Тацүнами/
Кирибаяма Б.Лхагвасүрэн /Мичинокү/
Тамаваши Б.Мөнх-Оргил /Катаонами/
Азүмарюү С.Тодбилэг /Таманои/
Дайшохо Ч.Шижирбаяр /Оитэказэ/
Хокүсэйхо Э.Даваанинж /Миягино/
Чиёошома Г.Мөнхсайхан /Коконоё/
Миторюү Б.Төрболд /Нишикидо/
Жүрёо зиндаанд:
Ичиножо А.Ичинноров /Минато/
Оошёоүма П.Дэлгэрбаяр /Нарүто/
Тамашохо Э.Энхманлай /Катаонами/
Макүшита зиндаанд:
Дэванорюү Т.Тэмүүлэн /Дэваноүми/
Араүма Б.Төртогтох /Исэноүми/
Хокүтэнкай Г.Сүхбат /Оное/
Хокүтомарү Н.Чинзориг /Хаккакү/
Котокэнрюү Г.Билгүүн /Садогатакэ/
Саданохикари Д.Наранцогт /Сакайгава/
Санданмэ зиндаанд:
Токисома Б.Анхбаяр /Токицүказэ/
Жонидан зиндаанд:
Казэноүми Ц.Билгүүн /Ошиогава/
Жонокүчи зиндаанд:
Асахакүрюү Р.Жамъянтогтох /Такасаго/
Токинишики Ц.Түшиг /Асахияма/