МУГТ Ц.Цогтбаатар жингээ тэргүүлэн барилдаж байна

Сурталчилгаа
МУГТ Ц.Цогтбаатар жингээ тэргүүлэн барилдаж байна

Жүдо бөхийн Тел Авивийн их дуулга тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдана. 

 

Энэ удаагийн Тел Авивийн их дуулга тэмцээнд 52 орны 398 жүдоч хүч үзэж байгаа ба манай улсаас олимпын хүрэл, дэлхийн аварга МУГТ Ц.Цогтбаатар тэргүүтэй 18 жүдоч зодоглож байна. Манай баг, бүрэлдэхүүний мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Тэмцээний эхний өдөр манай улсаас таван жинд зургаан бөх хүч үзсэн бөгөөд эмэгтэйчүүдийн -48кг жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Г.Наранцэцэг шагналт тавдугаар байр, эрэгтэйчүүдийн -60кг жинд Э.Сумъяабазар шагналт долоодугаар байрт тус тус шалгарлаа. Тел Авивийн их дуулга тэмцээний тоймыг ЭНД дарж үзнэ үү. 

Өнөөдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -73, -81, эмэгтэйчүүдийн -63, -70 кг жингүүдийн барилдаан явагдах ба манай улсаас олимпын хүрэл, дэлхийн аварга Ц.Цогтбаатар тэргүүтэй долоон тамирчин зодоглоно. 

Эмэгтэйчүүдийн -63кг жинд:

Өнгөрсөн оны өсвөр үеийн Ази тивийн аваргын мөнгөн медальт Д.Есүй эхний тойрогт олимпын алт, мөнгө, дэлхийн таван удаагийн аварга Францын алдарт А.Кларисстэй оноолт таарсан байна. 

Б.Есүйгийн оноолт /эмэгтэй -63кг/

Эмэгтэйчүүдийн -70кг жинд:

Энэ жинд манай улсаас хоёр бөх зодоглох ба В хэсэгт өнгөрсөн оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Ням-Эрдэнэ эхний тойрогт Бразилын хашир туршлагатай (28 настай) К.Алексиатай учраа таарсан бол С хэсэгт Б.Баасанжаргал Узбекстан улсын бөхтэй учраа таарсан байна. 

Б.Ням-Эрдэнэ, Б.Баасанжаргал нарын оноолт

Эрэгтэйчүүдийн -70кг жинд:

МУГТ Ц.Цогтбаатар энэ жинг тэргүүлэн барилдах ба эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт Киприйн залуу бөхтэй учраа таарсан байна. Тус жингийн С хэсэгт Б.Эрхэмбаяр мөн эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Израйл, Германы бөхчүүдийн хэн ялсныг хүлээж байна. 

Эрэгтэйчүүдийн -73кг жингийн оноолт

Эрэгтэйчүүдийн -81кг жинд:

Энэ жинд мөн манайхаас хоёр бөх зодоглох ба В хэсэгт Б.Батболд эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Азербайжины бөхтэй, D хэсэгт өнгөрсөн оны Парисын их дуулгын хүрэл медальт Г.Болор-Очир мөн л эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт олимпын мөнгө, Дэлхийн хошой мөнгөн медальт Азебрайжаны Рустам Оружовтой учраа таарсан байна. 

Эрэгтэйчүүдийн -81кг жингийн оноолт

Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 16:00 цагт эхлэх ба та бүхэн шууд дамжуулалтыг олон улсын жүдо бөхийн холбооны сайтаас шууд хүлээн авч үзэх боломжтой. Харин медалийн төлөөх барилдааныг 23:00 цагаас С1 телевизээр хүлээн авч үзээрэй. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0