Түүхт Уэльс Опен тэмцээн өрсөлдөөнтэй явагдаж байна

Сурталчилгаа
Түүхт Уэльс Опен тэмцээн өрсөлдөөнтэй явагдаж байна

Мэргэжлийн снукер биллиардын чансаа олгох ээлжит Welsh Open тэмцээн үргэлжлэн явагдаж байна. 

 

Энэ сарын 13-наас 19-ны хооронд Уэльсийн Лиандудно хотноо зохион байгуулагдаж буй 2023 оны Welsh Open тэмцээн нь 1992 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж байна. Энэ утгаараа ДАШТ болон UK Championship тэмцээний дараа орохуйц тасралтгүй олон жил зохион байгуулагдаж буй уламжлалт цуврал тэмцээн юм. 1980 оноос 1991 оныг хүртэл зөвхөн Уэльс тамирчид өрсөлддөг дотоод тэмцээн байсан бол 1992 оноос дэлхийн чансаа олгох тэмцээн болон өргөжсөн байдаг. Welsh Open тэмцээний түүхэнд Уэльс гаралтай нэг л тамирчин түрүүлсэн (1996, 1999) байдаг нь дэлхийн гурван удаагийн аварга Марк Уиллиамс юм. Харин домогт аварга (дэлхийн дөрвөн удаагийн аварга) Жон Хиггинс Welsh Open  тэмцээнд хамгийн олон удаа буюу таван удаа түрүүлж, хоёр удаа үзүүрлэсэн байдаг. Түүний ард Ронни аварга дөрвөн түрүүтэй удаалж байна. 

Өнөөдрийн байдлаар шилдэг 16-д өрсөлдөх эхний тамирчид тодроод байна. Хэсгийн онцлох тоглолтуудыг дурдвал Марк Уиллиамс аварга нутаг нэгт Жак Жонест 4:3 харьцаагаар хожигдсон бол Нейл Робертсон аварга Уэльсийн Доминик Дэйлд 4:0 харьцаагаар хожигдон тэмцээнээ дуусгалаа. Харин бусад дэлхийн чансааг тэргүүлэгч аваргууд тэмцээнээ цааш амжилттай үргэлжлүүлж байна. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0