Сонирхогчдын боксын ДАШТ-ийн хүрэл, Азийн наадмын аварга, Ази тивийн хошой аварга МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын ээлжит тулаанаа анх удаа АНУ-д хийхээр боллоо.
Тодруулбал энэ сарын 23-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотын “Sony Hall”-д Никарагуа улсын боксчин Жованни Хосе Гутьеррестэй тулалдахаар боллоо.
МУГТ Э.Цэндбаатарын хувьд 2018 оноос мэргэжлийн дөрвөн тулаанд орж бүгдэд нь ялалт байгуулахдаа хоёр өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган аваад байгаа юм. Харин энэ удаа түүнтэй өрсөлдөх Никарагуа улсын боксчин Жованни Хосе Гутьерресийн хувьд энэ жил 28 настай (Э.Цэндбаатар 26 настай) бөгөөд мэргэжлийн 14 тулаанд орж 11 ялж, гурав ялагдаад байгаа юм. Хамгийн сүүлд тэрээр өнгөрсөн оны тавдугаар сард хийсэн тулаандаа хүнд цохилтоор ялагдсан байдаг.
Тус тулааны бичлэгийг толилуулж байна. /Сонирхогчийн камерийн бичлэг/