XX-р зууны манлай дасгалжуулагч, МУГТ В.Батбаяр багшийн нэрэмжит боксын насанд хүрэгчдийн Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн ширүүн өрсөлдөөнтэй явагдаж байна.
Энэ сарын 7-ны өдөр эхэлсэн УАШТ-д жин, жингийн шилдгүүд өрсөлдөж байгаа ба хэсгийн тулаанууд өндөрлөж хагас шигшээ тулаан явагдахад бэлэн болоод байна. Энэхүү УАШТ-ий онцлог нь ирэх сард Энэтхэг улсад зохион байгуулагдах эмэгтэй боксын ДАШТ, тавдугаар сард Узбекистан улсад зохион байгуулагдах эрэгтэй боксын ДАШТ-ий өмнөх дотоодын томоохон сорил тэмцээн юм. Энэ ч утгаараа монголдоо төдийгүй дэлхийд цуутай ширэн бээлийтнүүд "гал гарсан" тулаануудыг үзүүлж үзэгчдийг огшоож байна.
Жин, жингийн хагас шигшээ тулааны оноолтыг танилцуулж байна.
Тэмцээн өдөр спортын төв ордонд 12:00 цагт явагдаж байна. Боксын спорт сонирхогч та бүхнийг хүрэлцэн ирж тулааныг дэргэдээс нь үзэхийг урьж байна.