Хорват улсын нийслэл Загреб хотноо зохион байгуулагдаж буй “Zagreb Open” тэмцээний эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн төрөл амжилттай явагдаж өндөрлөлөө.
“Zagreb Open” тэмцээнд манай улсаас долоон МУГТ Б.Болортуяа, МУГТ Д.Отгонжаргал нарын долоон бөх зодоглосноос дараах амжилтыг үзүүллээ.
65 кг жинд ОУХМ Т.Тулга алт, 61 кг жинд ОУХМ Н.Наранхүү мөнгөн медаль хүртсэн. Шигшээ барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Эрэгтэйчүүдийн 92 кг жинд ОУХМ Г.Ганхуяг хүрэл медаль хүртсэн юм.
Тэгвэл тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр /2.4/ эмэгтэйчүүдийн 53 кг жинд манай хоёр бөх зодоглосон юм.
“Белград-2022” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Б.Хулан Франц, АНУ-ын бөхийг ялсан ч шөвгийн наймд Канадын Диана Вейкерт ялагдан тэмцээнээ дуусгалаа.
Харин олимп, ДАШТ-ий хүрэл медальт, МУГТ Б.Болортуяа АНУ, Унгар, Румын, Канадын бөхчүүдийг дараалан ялж шигшээ барилдаанд 2021 оны Ослогийн дэлхийн аварга Японы залуу од Акари Фүжинамид ялагдан мөнгөн медаль хүртлээ.
Ийнхүү Загребт манай долоон бөх зодоглосноос нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль буюу нийт дөрвөн медаль хүртлээ.