U22 буюу 22 хүртэлх насны боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх шатандаа орж байна.
Өчигдөр /1.24/ буюу тэмцээний зургаа дахь өдөр эрэгтэйчүүдийн хагас шигшээ тулаанууд явагдах манай улсаас тулалдсан тамирчид дараах үр дүнг үзүүллээ.
- Эрэгтэйчүүдийн 63.5кг жинд О.Тулга Казакстаны тамирчинтай тулалдаж ялалт байгуулснаар аваргын алтан медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо.
- Харин эрэгтэйчүүдийн 54кг жинд Д.Ганболд Филиппин, 57кг жинд Г.Лундаа Тайландын тамирчинд тус тус ялагдан хүрэл медалийн болзол ханган тэмцээнээ дуусгалаа.
Тэгвэл тэмцээний хуваарь ёсоор өнөөдөр /1.25/ Улаанбаатарын цагаар 15:00 цагт эмэгтэйчүүдийн аваргын алтан медалийн төлөөх тулаанууд явагдана. Өнөөдөр манай дараах боксчид алтан медалийн төлөө тулалдана.
- 57 кг жинд Б.Золжаргал Узбекистаны тамирчинтай
- 60 кг жинд Т.Номин-эрдэнэ Тайланд
- 63 кг жинд Г.Бадмаараг Тайланд
- 66 кг жинд М.Цэцэгдарь Узбекистаны тамирчинтай тус тус аваргын АЛТАН медалийн төлөө тулалдана.
Алтан медалийн төлөөх тулааныг боксын спортыг дэмжигч www.livetv.mn/sport сувгаар шууд дамжуулан үзүүлнэ.