U22 буюу 22 хүртэлх насны боксын Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн тулааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Өчигдөр /1.18/ албан ёсоор эхэлсэн тэмцээний эхний өдөр манайхны салхийг хагалан эрэгтэйчүүдийн -60кг жинд залуучуудын Ази тивийн аваргын хүрэл медальт Т.Энхтөр Филиппиний тамирчинг илт илүүрхэн буулган авсан. Түүний тулааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Өнөөдөр /1.19/ хуваарь ёсоор эмэгтэй жингийн 12 тулаан явагдах ба манай гурван ширэн бээлийтэн тулалдана.
- Эмэгтэйчүүдийн -50кг жинд Д.Номин-Эрдэнэ Узбекстаны боксчинтой
- Эмэгтэйчүүдийн -54кг жинд О.Есүгэн Узбекстаны боксчинтой
- Эмэгтэйчүүдийн -60кг жинд Т.Номин-Эрдэнэ Тажикстаны боксчинтой тус тус тулалдана.