Тайланд улсын Бангкок хотноо U22 буюу 22 хүртэлх насны боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр /1.18/ албан ёсоор эхэллээ.
Энэ удаагийн тэмцээнд 20 орны эрэгтэй 95, эмэгтэй 54 боксчин буюу нийт 149 ширэн бээлийтэн Бангкок хотноо хуран цуглаад байна. Эхний өдөр манайхны салхийг хагалан эрэгтэйчүүдийн -60кг жинд залуучуудын Ази тивийн аваргын хүрэл медальт Т.Энхтөр Филиппиний тамирчинг илт илүүрхэн буулган авлаа.
Өнөөдөр /1.19/ хуваарь ёсоор манай гурван ширэн бээлийтэн рингэнд гарах ба дараах оноолттой байна.
Улаанбаатарын цагаар 15:00 цагт тулаан эхлэх ба манай сайт шууд дамжуулан үзүүлнэ.
- Эмэгтэйчүүдийн -50кг жинд Д.Номин-Эрдэнэ Узбекстаны боксчинтой
- Эмэгтэйчүүдийн -54кг жинд О.Есүгэн Узбекстаны боксчинтой
- Эмэгтэйчүүдийн -60кг жинд Т.Номин-Эрдэнэ Тажикстаны боксчинтой тус тус тулалдана.