Бразил улсын Рио Де Жаниеро хотод 24 дэх удаагийн Армийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай явагдаж байна.
Таеквондогийн төрөлд Монгол улсаас Алдар спорт хороо, Монголын Таеквондогийн Үндэсний шигшээ багийн 5 тамирчин дасгалжуулагч багш Н.Эрдэнэбаатарын удирдлага дор оролцож байгаа юм. Тэмцээний салхийг хагалж -58кг жинд М.Түмэнбаяр урамтай сайхан тоглолтуудыг хийж хүрэл медалийн болзол хангаж монголын таеквондогийн түүхэнд бас нэгэн шинэ хуудсыг нээсэн билээ.
Өнөөдөр 68кг жинд Үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин А.Нацагдорж эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Кени улсын тамирчин Лешао Эдвинтэй тулалдахаар удахгүй дэвжээнд гарч ирэх юм.
www.livetv.mn сайт тамирчдадаа амжилтын дээдийг хүсэн ерөөж байна. Шууд дамжуулалтыг энд дарж үзнэ үү.