Энэ оны сүүлийн тэмцээнд манай 14 жүдоч хүч үзнэ

Сурталчилгаа
Энэ оны сүүлийн тэмцээнд манай 14 жүдоч хүч үзнэ

Жүдо бөхийн 2022 оны хамгийн сүүлийн тэмцээн болох Иерусалим Мастерс тэмцээн дөрөв хоногийн дараа эхэлнэ. 

Энэ сарын 20-22-ны өдрүүдэд Израйл улсын Иерусалим хотноо 60 орны 388 жүдоч хүч сорин өрсөлдөнө. Эрэгтэй, эмэгтэй 14 жингээс эмэгтэйчүүдийн -48кг жинг тэргүүлж буй дэлхийн хошой аварга Нацүми Цунода, -52кг жинг тэргүүлж буй Токио 2020 олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга Абе Утагаас бусад бүх жингийн дэлхийн чансааг тэргүүлэгчид зодоглох мэдүүлгээ өгөөд байна. 

Манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй тав буюу нийт 14 жүдоч хүч сорин өрсөлдөх мэдүүлгээ өгсөн байна. 

Монголын баг, бүрэлдэхүүн

Тэмцээний хуваарь /Улаанбаатарын цагаар/:

12 сарын 19 /Даваа гараг/

20:00 цагт: Сугалаа

12 сарын 20 /Мягмар гараг/

16:00 цагт: эмэгтэй -48кг, -52кг, -57кг, эрэгтэй -60кг, -66кг жингийн урьдчилсан барилдаан

23:00 цагт: дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан

12 сарын 21 /Лхагва гараг/

16:00 цагт: эмэгтэй -63кг, -70кг, эрэгтэй -73кг, -81кг жингийн урьдчилсан барилдаан

23:00 цагт: дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан

12 сарын 22 /Пүрэв гараг/

16:00 цагт: эмэгтэй -78кг, +78кг, эрэгтэй -90кг, -100кг, +100кг жингийн урьдчилсан барилдаан

23:00 цагт: дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан

 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Зочин

    Тэмцээн бурд л явна, амжилт гэж 0, 20-30 хунээс нэг нь медаль авбал их юм, жудогийн холбоо жуулчины компани болчихсон юм уу

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0