Манай хоёр тулаанч өнөөдөр гранпри шигшээ тэмцээнд тулалдана

Сурталчилгаа
Манай хоёр тулаанч өнөөдөр гранпри шигшээ тэмцээнд тулалдана

Өнөөдөр олимпын таеквондо, пара таеквондогийн гран при шигшээ тэмцээн албан ёсоор хөшгөө нээнэ. 

Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй гран при шигшээ тэмцээнд жин тус бүрийн шилдэг найман тамирчин урилгаар оролцож байгаа ба паратаеквондогийн төрлөөр зохион байгуулагдаж буй анхны гранпри шигшээ тэмцээн болж байна.

Манай улсаас монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хорооны тамирчин МУГТ Х.Энхтуяа, ОУХМ Б.Шинэбаяр нар эх орноо төлөөлөн дасгалжуулагч багш Д.Батнасангийн хамт оролцож байна. 

МУГТ Х.Энхтуяагийн хувьд энэ жил зохион байгуулагдсан Софиа гран при тэмцээнд мөнгө, Парисын гран при тэмцээнд алтан медаль хүртсэн амжилтаараа чансааны 2-т эрэмбэлэгдэн шигшээ тэмцээнд уригдан оролцож байна. Тэрээр эмэгтэйчүүдийн -47кг жинд эхний тойрогт дүрвэгчдийн багаас тулалдах З.Ходададитай оноолт таарсан байна. З.Ходадади нь Афганистанд төрсөн бөгөөд "Токио-2020" паралимпын наадамд оролцсон Афганистаны анхны эмэгтэй паралимпын тамирчин болсон юм. Тэрээр энэ жил Софиа гран при тэмцээнд хүрэл медаль хүртсэн байдаг. 

К44 ангиллын эмэгтэйчүүдийн -47кг жингийн оноолт

Харин эрэгтэйчүүдийн -70 кг жинд манай тамирчин ОУХМ Б.Шинэбаяр тулалдах ба эхний тойрогт Японы К.Сансүкетэй учраа таарсан байна. Энэ жинд паралимпын аварга бөгөөд 2022 онд зохион байгуулагдсан Софиа, Парис, Манчестерийн гурван гран при тэмцээнд бүгдэд нь түрүүлсэн Мексикийн Хуан Диего Гарсиа болон дэлхийн гурван удаагийн аварга Ираны Мехди Поуррахнам нар оролцохгүй ч бусад бүх хүчтэй өрсөлдөгчид байна. Манай тамирчин Б.Шинэбаяртай оноолт таарсан Японы Кудо Сансуке энэ жил зохион байгуулагдсан гурван гран при тэмцээнээс гурван медаль хүртсэн шилдэг тулаанч юм. 

К44 ангиллын эрэгтэйчүүдийн -70кг жингийн оноолт

Тэмцээн өнөөдөр Улаанбаатарын цагаар 17:00 цагт эхлэх ба спортыг дэмжигч www.livetv.mn/sport суваг монгол тамирчдынхаа тулааныг шууд дамжуулан үзүүлэх болно. 

Баг, тамирчдадаа амжилтын дээдийг хүсэн ерөөе


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0