Энэ сарын 1-ний өдөр Япон улсын Токио хотноо зохион байгуулагдсан мэргэжлийн боксын WBO холбооны Ази номхон далайн орнуудын аварга шалгаруулах тулааны 55.3 кг жинд монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчин О.Есүгэн өрсөлдөгчөө ялж аваргын бүс авлаа.
Энэ жил 21 настай залуу тулаанч О.Есүгэн 2022 оны боксын насанд хүрэгчдийн Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн аваргын хүрэл медальт хашир туршлагатай МУГТ М.Нандинцэцэгийг буулган авч олны хараанд өртсөн бол ердөө сарын өмнө зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртээд байсан юм.
Тэрээр мэргэжлийн боксын анхны тулаанаа WBO холбооны Ази номхон далайн орнуудын аварга шалгаруулах тулааны 55.3 кг жинд хийж Японы тулаанч Фүживараг буулган авснаар аваргын бүсийг эзэмших боллоо.