Жүдо бөхийн цуврал тэмцээнүүдийн нэг болох "HONG KONG ASIAN OPEN -2018" тэмцээний хөнгөн жингийн барилдаанууд өнөөдөр эхлэлээ.
Манай улсаас өнөөдөр эрэгтэйчүүдийн -60кг, 66кг, 73кг жингүүдэд нийт 6 бөх барилдсан ба эмэгтэйчүүдийн -52кг, -57кг, -63кг жингүүдэд 8 бөх барилдлаа.
Эмэгтэйчүүдийн -52кг жингийн А хэсэгт О.Дуламжав эхний тойрогт Австрали улсын тамирчинг хожиж хоёрдугаар тойрогт мөн Австрали улсын тамирчинд ялагдаж дагах барилдаан хийсэн боловч БНХАУ-ын тамирчинд ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. Иншээд тэрээр шагналт долоодугаар байрт бичигдлээ.
Харин Л.Сосорбарам В хэсэгт Индонези, БНХАУ-ын жүдочдыг ялж хэсгийн аварга болж хагас шигшээд О.Дуламжавыг ялж А хэсгийн аврга болсон Австрали улсын тамирчинг ялснаар финальд барилдах эрхтэй боллоо.
Б.Хорлоодой С хэсгийн аварга болж хагас шигшээд Канадын бөхийг ялснаар аваргын төлөө Л.Сосорбарамтай барилдахаар боллоо.