Насанд хүрэгчдийн боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тулааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Өчигдөр эмэгтэй жингийн эмэгтэйчүүдийн хагас шигшээ тулаанууд явагдсан ба энэ өдөр -60кг жинд Т.Номин-Эрдэнэ 2018 оны залуучуудын олимпын мөнгөн медальт Тайландын П.Буапаг ялж аваргын алтан медалийн төлөө тулалдах эрхтэй болсон билээ. Тус тулааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Тэгвэл яг одоо эрэгтэй жингүүдийн хагас шигшээ тулаан явагдаж байгаа ба манай улсаас дараах тамирчид тулалдана.
- Манайхны салхийг хагалан 60кг жинд Б.Буяндалай Узбекистаны тамирчин Адханжон Мухиддиновтой яг одоо тулалдана
- 67кг жинд Б.Чинзориг зүүн өмнөд Азийн наадмын аварга, Тайландын Бунжонг Синсиритай /19:50 цагт тулалдана/
- 51кг жинд Х.Энмандах "Рио-2016" олимпын аварга, Азийн хошой аварга Узбекистаны Хасанбой Дусматовтой тулалдана /23:15 цагт/
- 57кг жинд Г.Лундаа 2018 оны залуучуудын олимпийн аварга, дэлхийн залуучуудын аварга, Белградын дэлхийн аваргын мөнгөн медальт Узбекистаны Халаков Абмадуликтай тулалдана /23:45 цагт/
- 71кг жинд О.Бямба-эрдэнэ Азийн наадмын мөнгө, Армийн дэлхийн аварга Казакстаны Шимбергенов Асланбектэй тус тус тулалдана /01:00 цагт/