Йордан улсын Амман хотноо зохион байгуулагдаж буй насанд хүрэгчдийн боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хагас шигшээ тулаанд хүрч ирлээ.
Энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай боксчид түүхэн амжилт үзүүлсээр байна. Тодруулбал яг одоогийн байдлаар манай 10 тамирчин медалийн болзол хангаад байгаа ба маргаашаас медалийн өнгөө хувиргах буюу хагас шигшээ тулаанд хүч үзнэ.
Өнөөдөр /11.8/ Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн нэг өдөр өнжиж байгаа тул бокс сонирхогчдодоо зориулан эрэгтэйчүүдийн -60кг жинд гайхалтай тулааныг үзүүлж өрсөлдөгчөө илүүрхэн буулган авсан Б.Буяндалайгийн тулааныг толилуулж байна. Тэрээр Ираны боксчинтой гурван үеийн турш ширүүн тулааныг үзүүлж ялалт байгуулсан юм.