Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд хоёр хоног үлдээд байна.
Таван тивийн 86 орны 583 жүдоч Узбекистан улсын Ташкент хотноо хуран цуглаад байгаа бөгөөд манай улсаас олимпын наадмын хүрэл медальт Ц.Цогтбаатар тэргүүтэй 18 бөх, долоон дасгалжуулагчийн хамт оролцож байна. Жүдо бөхийн ДАШТ өдөрт эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг жингийн барилдаанаар явагдах ба дэлгэрэнгүй хуваарийг танилцуулж байна. /Улаанбаатарын цагаар/
10 дугаар сарын 5-ны өдөр /Лхагва/:
19:00 цагт сугалаа
10 дугаар сарын 6-ны өдөр /Пүрэв/:
12:00 цагт эмэгтэй -48кг жинд Б.Баасанхүү, Г.Наранцэцэг, эрэгтэйчүүдийн -60кг жинд Э.Ариунболд, Э.Сумъяабазар нар хэсгийн барилдаанаа хийнэ.
20:00 цагт энэ өдрийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа явагдана
10 дугаар сарын 7-ны өдөр /Баасан/:
12:00 цагт эмэгтэй -52кг жинд Б.Хорлоодой, эрэгтэйчүүдийн -66кг жинд Ё.Басхүү, Г.Хэрлэн нар хэсгийн барилдаанаа хийнэ.
20:00 цагт энэ өдрийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа явагдана
10 дугаар сарын 8-ны өдөр /Бямба/:
12:00 цагт эмэгтэй -57кг жинд Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо, эрэгтэйчүүдийн -73кг жинд Ц.Цогтбаатар нар хэсгийн барилдаанаа хийнэ.
20:00 цагт энэ өдрийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа явагдана
10 дугаар сарын 9-ний өдөр /Ням/:
12:00 цагт эмэгтэй -63кг жинд Б.Ганхайч, эрэгтэйчүүдийн -81кг жинд Б.Эрдэнэбаяр нар хэсгийн барилдаанаа хийнэ.
20:00 цагт энэ өдрийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа явагдана
10 дугаар сарын 10-ны өдөр /Даваа/:
12:00 цагт эмэгтэй -70кг жинд Ц.Энхчимэг, эрэгтэйчүүдийн -90кг жинд Г.Алтанбагана нар хэсгийн барилдаанаа хийнэ.
20:00 цагт энэ өдрийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа явагдана
10 дугаар сарын 11-ний өдөр /Мягмар/:
12:00 цагт эмэгтэй -78кг жинд Б.Эрдэнэт-Од, эрэгтэйчүүдийн -100кг жинд Б.Гончигсүрэн нар хэсгийн барилдаанаа хийнэ.
20:00 цагт энэ өдрийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа явагдана
10 дугаар сарын 12-ны өдөр /Лхагва/:
12:00 цагт эмэгтэй +78кг жинд А.Адъяасүрэн, эрэгтэйчүүдийн +100кг жинд О.Цэцэнцэнгэл нар хэсгийн барилдаанаа хийнэ.
20:00 цагт энэ өдрийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа явагдана
10 дугаар сарын 13-ны өдөр /Пүрэв/:
13:00 цагт холимог багийн хэсгийн барилдаан
20:00 цагт холимог багийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа явагдана
бүх тамирчиддаа амжилт хүсэе