Мэргэжлийн снукер биллиардын чансааны оноо олгох "British Open 2022" тэмцээн тун сонирхолтой өрнөж байна.
1980 оноос "Британийн алтан цом" нэртэйгээр жил бүр тасралтгүй зохион байгуулагдаж эхэлсэн тус тэмцээн 2004 онд зохион байгуулагдаад 17 жил завсарласан юм. Өнгөрсөн жилээс дахин зохион байгуулагдаж эхэлсэн тус тэмцээний түүхэнд дэлхийн зургаан удаагийн аварга домогт Стив Девис хамгийн олон удаа буюу таван удаа түрүүлсэн байдаг бол Шотланд тамирчид болох дэлхийн долоон удаагийн аварга Стивен Хендри, дэлхийн дөрвөн удаагийн аварга Жон Хиггинс нар тус бүр дөрвөн удаа түрүүлж байлаа.
Есдүгээр сарын 26-ны өдөр эхэлсэн "British Open 2022" тэмцээн эхний өдрөөсөө шуугиан дагуулсан ба өмнөх оны аварга Марк Виллиамс, дэлхийн чансааны 1-т эрэмбэлэгдэж буй Ронни О Сулливан, Жон Хиггинс, Стуарт Бингхам нарын дэлхийн аваргууд хожигдон тэмцээнээ дуусгалаа.
Одоогийн байдлаар гуравдугаар тойргийн тоглолтууд явагдаж байгаа ба дөрөвдүгээр тойрогт шилдэг 16 тамирчин дахин санамсаргүй аргачлалаар оноолт тааран өрсөлдөнө.