Бразил улсын Рио Де Жаниеро хотод 24 дэх удаагийн Армийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагдаж байна.
Өчигдөр албан ёсоор эхэлсэн таеквондогийн төрөлд Монгол улсаас Алдар спорт хороо, Монголын Таеквондогийн Үндэсний шигшээ багийн 5 тамирчин дасгалжуулагч багш Н.Эрдэнэбаатарын удирдлага дор оролцож байгаа юм. Тэмцээний салхийг хагалж -58кг жинд М.Түмэнбаяр урамтай сайхан тоглолтуудыг хийж хүрэл медалийн болзол хангаж монголын таеквондогийн түүхэнд бас нэгэн шинэ хуудсыг нээлээ.
Өнөөдөр манай тамирчдаас -54кг жинд Т.Билигсайхан тулалдах хуваарьтай байна. Т.Билигсайхан нэгдүгээр тойрогт БНХАУ-ын тамирчин Е Жинрэнтэй тулалдахаар яг одоо дэвжээнд гарч ирэх гэж байна.
Амжилт хүсье.
www.livetv.mn тэмцээний талаарх мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт нь шуурхай дамжуулан хүргэхээр ажиллаж байна.