Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж өндөрлөлөө.
"Белград-2022" бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий сүүлийн өдөр буюу өчигдөр /2022.09.18/ эрэгтэйчүүдийн 61 кг жинд чөлөөт бөхийн үндэсний шигшээ баг, "Хасу-Мегастарс" клубийн тамирчин Нармандахын Наранхүү хүрэл медалийн эзэн боллоо. Тэрээр өнгөрсөн жил Белградад зохион байгуулагдсан 23 хүртэлх насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан бол энэ жил дахин хүрэл авч медалиа ихэрлүүллээ. Ингэснээр манай бөхчүүд энэ удаагийн ДАШТ-ээс гурван мөнгө, хоёр хүрэл медаль буюу нийт таван медаль хүртсэн амжилтаар эмэгтэй, эрэгтэй багууд маань багийн дүнгээр тус бүр дөрөвдүгээр байр эзэллээ. ДАШТ-ий эхний найман байранд шалгарсан багууд "Дэлхийн цом" тэмцээнд оролцох эрх авдаг болзлын дагуу ирэх 12 дугаар сард АНУ-д зохион байгуулагдах “Дэлхийн цом”-д өрсөлдөх эрхтэй боллоо.
Баахан зардал чирэгдэл болж яваад хоосон ирэх тэмцээн бас нэгээр нэмэгдэж дээ, тесвийн хэдээр сайхан тоглох юм аа