Болгар улсын нийслэл Софиа хотноо зохион байгуулагдаж буй таеквондогийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдрийн тулааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Өнөөдөр тэмцээний дөрөв дэх өдөр эмэгтэй -55кг, эрэгтэй -63кг, -68кг жингийн тулаан явагдах ба манай улсаас дараах тамирчид тулалдана.
- Эмэгтэй -55 кг жинд Спортын төв сургуулийн тамирчин С.Энхлэн эхний тойрогт гоц мөргөсөн байгаа ба хоёрдугаар тойрогт Австрали, Унгарын тамирчдын ялсантай тулалдана. Түүний эхний тулаан нэгдүгээр дэвжээний 13 дахь тулаан байна.
Эмэгтэй -55кг жингийн оноолт
- Эрэгтэй -63кг жинд Спортын төв сургуулийн тамирчин О.Энх-Амгалан эхний тойрогт Словени улсын тамирчинтай тулалдана. Түүний тулаан дөрөвдүгээр дэвжээний хоёр дахь тулаан байх юм.
Эрэгтэй -63кг жингийн оноолт
- Эрэгтэй -68кг жинд Өвөрхангай аймгийн тамирчин Э.Цогжавхлант эхний тойрогт гоц мөргөсөн байгаа ба хоёрдугаар тойрогт Косово, Флиппин улсын тамирчдын ялсантай тулалдана. Түүний эхний тулаан тавдугаар дэвжээний 15 дахь тулаан байна.
Эрэгтэй -68кг жингийн оноолт
НЭГДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ХОЁРДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ГУРАВДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ДӨРӨВДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ТАВДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ: