Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэлэхэд хоёр хоног үлдлээ.
Энэ сарын 4-7-ны өдрүүдэд Казахстан улсын Нурсултан хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ганцаарчилсан болон багийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана. Энэхүү тэмцээнд Ази тивийн бүхий л шилдгүүд хуран цуглах ба тэмцээний хуваарийг танилцуулж байна. /Улаанбаатарын цагаар/
Наймдугаар сарын 3-ны өдөр /Лхагва/
16:00 цагт Сугалаа
Наймдугаар сарын 4-ний өдөр /Пүрэв/
12:00 цагт эмэгтэй - 48 кг, -52 кг, -57 кг; эрэгтэй -60 кг, -66 кг жингүүдийн барилдаан явагдана. Энэ өдөр манай улсаас дараах бөхчүүд барилдана.
Эрэгтэй - 60 кг жинд Э.Ариунболд, Э.Сумъяабазар
Эрэгтэй - 66 кг жинд Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр
Эмэгтэй - 48 кг жинд Г.Наранцэцэг
Эмэгтэй - 52 кг жинд Б.Хорлоодой.
Эмэгтэй - 57 кг жинд Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо
18:00 цагт Нээлтийн ёслолын ажиллагаа
19:00 цагт Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол
Наймдугаар сарын 5-ны өдөр /Баасан/
12:00 цагт эмэгтэй -63 кг, -70 кг; эрэгтэй -73 кг, -81 кг жингүүдийн барилдаан явагдана. Энэ өдөр манай улсаас дараах бөхчүүд барилдана.
Эрэгтэй - 73 кг жинд Ц.Цогтбаатар
Эрэгтэй - 81 кг жинд Б.Эрдэнэбаяр
Эмэгтэй - 63 кг жинд Б.Ганхайч
Эмэгтэй - 70 кг жинд Ц.Энхчимэг
19:00 цагт Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол
Наймдугаар сарын 6-ны өдөр /Бямба/
12:00 цагт эмэгтэй -78 кг, +78 кг; эрэгтэй ; -90 кг, -100 кг, +100 кг жингүүдийн барилдаан явагдана. Энэ өдөр манай улсаас дараах бөхчүүд барилдана.
Эрэгтэй - 90 кг жинд Г.Алтанбагана
Эрэгтэй - 100 кг жинд Б.Гончигсүрэн
Эрэгтэй + 100 кг жинд О.Цэцэнцэнгэл
Эмэгтэй - 78 кг жинд Б.Эрдэнэт-Од
Эмэгтэй + 78 кг жинд А.Адъяасүрэн
19:00 цагт Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол
Наймдугаар сарын 7-ны өдөр /Ням/
12:00 цагт Холимог багийн барилдаан
18:00 цагт Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол
1-3 udriin tsag ni buruu bna shuu
Damjuulah tv bnuu